Ж.Сүхбаатар: Журмын тухай хуулиас гадуур хийгдэж байгаа бүх үйл ажиллагаа Үндсэн хуулийн эсрэг болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:SuhbaatarJ gishuun/252328505_249293110558889_8273488460955710697_n.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Энэ талаар тус хорооны гишүүн Н.Энхболд танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж, оролцсон байдаг.

Хэлэлцэж буй асуудалтай нь холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Монгол Улсын ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулж байх ёстой. Энэ хуулиас гадуур хийгдэж байгаа бүх үйл ажиллагаа Үндсэн хуулийн эсрэг болно. Энэ алтан зарчмыг журмын тухай хууль Монголд хуульчилсан. ҮХЦ-ийн шийдвэрт нэг чухал зүйл байна. Тэр нь бүтцийн онол гэдэг зүйлийг хэрэглэсэн байна.

Харин санал нийлэхгүй нэг зүйл байна. УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ыг хавсарч хийж болно гэдэг нь зөрчилдсөн гэдэгтэй санал нийлэхгүй байна" гэлээ.