Ховдын Засаг даргыг сонгох хурал даваа гараг хүртэл хойшилжээ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:hovd zasag/296882733_428916112636964_3324104099619500765_n.jpg

Ховд аймгийн ИТХ Засаг даргыг сонгох асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан болон МАН-ын бүлгээс нэр дэвшүүлээд буй Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Э.Болормаа нар өрсөлдөж буй.

Засгийн газрын шийдвэрээр Б.Дүгэржавыг Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш МАН-ын бүлэг анхнаасаа Т.Дэлгэрсайханг томилох төлөвлөгөөтэй байсан боловч өөр нэгэн хувилбар орж ирсэн нь Э.Болормаа юм. Энэ байдлаас шалтгаалан ИТХ нь хүндхэн байдалд оров бололтой.

Тодруулбал, ИТХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдааны үеэр буюу өглөө 11 цагийн орчимд нэг цагийн завсарлагаа авсан боловч МАН-ын бүлгийн дарга болон хурал даргалагч нар хуралдаанд орж ирээгүй тул төлөөлөгчдийн хурал даваа гарагийн 10.00 цаг хүртэл хойшилжээ.