Л.Оюун-Эрдэнэ: Намайг огцрохоос өмнө миний орлого нотлогдсон талаар АТГ мэдэгдэх боломжтой байсан ч улс төрийн шалтгаанаар эс үйлдэл хийсэн гэж үзэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
00
ubn-v2-media-4ishu3ni-1.webp

АТГ-аас даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлого нотлогдсон талаар мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цахим хуудаснаа "Л.Оюун-Эрдэнэ миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа Авилгатай тэмцэх газраас мэдэгдэл хийв. Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая.

Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт нь 2025 оны 6 сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй. Ийм мэдэгдэл итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганаас өмнө гарах бүрэн боломжтой байсан ч улс төрийн шалтгааны улмаас эс үйлдэл хийсэн гэж үзэж байна.

АТГ оройтсон ч олон удаа албан бичгээр хүсэлт, шаардлага гаргасны эцэст гаргасан дүгнэлтээ олон нийтэд зарлалаа. Одоо харин миний тэргүүлж байсан Засгийн газрын үед УИХ-д өргөн барьсан, одоо УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн шахаж, шаардаж буй Нотлож чадаагүй хөрөнгө, орлогыг Улсад хурааж авдаг зохицуулалт бүхий ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг өргөн барьсан хувилбараар нь батлахыг ард нийтээрээ уухайлан шаардахыг уриалж байна.

Нотлож чадаагүй хөрөнгийг улсын орлого болгох нь олон улсын жишиг, эмээх зүйл огт биш ээ.

Жич: АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, комиссар Н.Дамдинсүрэн 2026.11.06-нд "Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон" гэдэг мэдэгдэл хийснийг энд нотолгоо болгон оруулав. Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг" гэв.