АН: УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг намын гишүүнчлэлээс хасна

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Tsedka zurag/New folder/АН/Undsen durmiin horoo.jpg

Зургийг АН-ын сошиал хуудсаас ашиглав

Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өчигдөр хуралдаж хууль бус ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.

Тэгвэл хуралдаанаар АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Адьшаа, О.Цогтгэрэл, Бейсен нарыг АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн болохыг тогтоож АН-ын гишүүнчлэлээс хасах ҮДХ-ны дүгнэлт тогтоолыг гаргаж АН-ын дарга С.Эрдэнэ-д хүргүүлэхээр шийдвэрлэлээ.