НДШ-ийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах үйлчилгээ цахимжиж, E-Mongolia системд оржээ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:niigmiin daatgal/MPA-PHOTO-1-4088.jpg

НДШ-ийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах үйлчилгээ цахимжиж, E-Mongolia системд оржээ. Тодруулбал, буцаан олголт авах иргэн www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой аж.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

www.e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх

Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох

Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно

Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм байна.