УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй, хэвийн байна

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
10
legacy:benzin klonk/IMG_9411 copy.jpg

Шинэ сайд нар томилогдоод л шатахууны хомсдолд орлоо. Аи-92 бензинийг ШТС-ууд өгөхгүй байна гэх мэдээлэл цахим орчинд хүчтэй цацагдсан юм.

Тэгвэл улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тн шатахууны нөөцтэй байгаагаас

А-80 автобензин 8,147 тн буюу 49 хоногийн,

АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн,

АИ-95 автобензин 7,076 тн буюу 53 хоногийн,

ДТ 80,335 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас

А-80 автобензин 1,235 тн,

АИ-92 автобензин 20,226 тн буюу 21 хоногийн,

АИ-95 автобензин 3,127 тн буюу 43 хоногийн,

ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.