Монголын дугуйн холбоо мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах хоёр эрх авлаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/дугуй.jpg

Австрали улсын Сидней хотод мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-25-нд болох бөгөөд Монголын дугуйн холбоо хоёр эрх авч уралдахаар боллоо. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Туркийн цуврал тэмцээнээс Монголын дугуйчин С.Жамбалжамц хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авч ирлээ.

"Мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын дугуйчид нэг дор хоёр эрх авсан удаагүй билээ. Монгол улсаас мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн, 2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв" гэж БТСУХ-оос мэдээллээ.