SOCIALPOP: “Би царай муутай нь үнэн. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэхгүй шүү”

Social pop
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:Enh-Amgalan said/SHB_6146.jpg

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар нарын хамтаар зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Эл зурагтай холбогдуулан БШУ-ны сайд хөнгөхөн маазрал илгээв.

Тэрбээр "Ерөнхий сайдынхаа ард ийм царайтай хүмүүс битгий зогсоож бай. Хэтэрхий царай муутай байна гэж өнгөрсөн 2 өдөр баахан "facebook"-ээр шуурлаа. кккк

Тиймээ миний бие царай муутай нь үнэн бөлгөө. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ. Царай муутай нөхөртэй бүсгүйчүүд ханьдаа итгэл өгч, сайхан амраарай" гэв.