ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: 30 жил махийж “бүтээсэн“ Танзани маягийн ХУЛХИ боловсрол...

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 25 сек
120
legacy:Gol dur/Gol dur EnkhAmgalan.jpg

Гэрэл зургийг mpa.mn / Edited by UBN.MN

Монгол төрийн "нүд" өнөөдөр л нээгдэв. Хэдхэн жилийн өмнө Африкийн ядуу буурай Танзани улсын төрийн "нүд" яг манайх шиг ингэж нээгдэж байсан удаатай. Тэнд хуурамч дипломын асуудал сөхөгдөж, 10 мянга орчим төрийн албан хаагчийг нэгхэн өдрийн дотор уулгалан халж байв. Танзани бол ямар хэмжээний улс гэдгийг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх.

Яг энэ бодит түүх өнөөдөр манай улсын боловсролын салбарт давтагдлаа. Манайх одоохондоо гэмтнийг арай л олж, "шонд өлгөж" амжаагүй байна. Ирээдүйд олох л байх. Хуурамч дипломын асуудал зөвхөн өнөөдөр л сөхөгдөж байгаа зүйл биш л дээ. Олон жил ужгирсан, олон хүн "хэрэглэсэн" том далд бизнес. Гагцхүү одоо л боловсролын салбарынхаа ялзарч муудсан уг үндсийг олж, "тайрах" ёстойг ойлгов бололтой. Хожимдсон ч гэсэн бол энэ сайн зүйл.

Өмнө нь боловсролын салбарын нэн тэргүүний асуудал нь сайдын халаа сэлгээ байв. Үүнийг дагаад тогтворгүй засаглал, тогтворгүй бодлого боловсролын системээ үндсээр нь өмхийрүүлэв. Үүнийх нь гороор энэ салбар дээрээсээ доор хүртлээ авлигад "идэгдэж", ямар сайндаа л дипломоо хуурамчаар үйлдэж байх вэ. Та бод доо. Хуурамч дипломтой, мэргэжлийн гэх тодотголтой 724 багш орон даяар тархан, ажиллаж, амьдарч байж. Энэ хүмүүс бидний хүүхдүүдэд анхны А үсэг, амьдралын А хоёрыг зааж байсан байх юм. Өөрөө ч бүрэн боловсорч амжаагүй хуурамч этгээдүүд хэдэн хүүхдийн амьдралыг буруу замаар будаа тээлгэсэн бол. Бодохоос ч жихүүцэс төрөм.

Энэ бол манай боловсролын систем аль хэдийнээ харанхуй хавцал руу уначихсан байсны тод жишээ. Л.Энх-Амгалан сайд үүнийг зориглож барьж авсан нь сайн хэрэг. Эхэлсэн ажлаа дуусгах л хэрэгтэй. Өнөөдрийн гол дүр яалтчгүй БШУ-ны сайд ба 724 хуурамч багш нар байлаа.

Т.Алтанзагас

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хүн болох багаасаа гэдэг. ирээдүйд хэнийг бэлдэх вэ гэдэг чинь цэцэрлэг, сөб-ийн багш сурган хүмүүжүүлэгч нараас ихээхэн шалтгаална. мэдсээр байж энэ асуудлыг гаргаж ирсэн сайд цөөн шүү, зарим нь ч бараг өөрсдөө хуурамч диплом зэрэгтэй байсан бай ж мэдэх л... энх-амгалан сайдыг дэмжиж байна, энэ хүнд салбартаа салхи оруулна гэдэгт итгэж байна амжилт

  • З
    Зочин

    яг үнэн

  • P
    p

    хэт попорч болохгүй. эхлээд ядарсаныг биш, 76 дотрохоо цэгцэл поп сайд гуай нэг удаа экс гишүүн Ундраа зарим хүмүүст мтгэхгүй байна гэж байсныг та санаж байгаа байх. тийм хүмүүсээ эхлээд шалгаад гаргавал таныг ард түмэн үнэлнэ. Тэрнээс ядарсан ард түмнээ хэмлээд хэрэггүй

  • З
    Зочин

    Боловсролын салбарынхан ядуу Амьдралаа сайжруулахын тулд байгаа л юмаа зарчихсан юм биш үү Боловсролын салбарт ажиллагсдаа бага цалинтай байлгаад байвал Төрийн хэлхээ эрдэм ингэж тасарч байна даа

  • З
    Зочин

    Боловсролын салбарынхан ядуу Амьдралаа сайжруулахын тулд байгаа л юмаа зарчихсан юм биш үү

  • З
    Зочин

    Багш нарын цалин бага Багш нар боловсролын салбарт боолын хөдөлмөр эрхэлдэг Боловсролтой хэсгээ боолчилсон Монгол сэхэхгүй Тийм бага цалингаар амьдрал нь яаж сайжрах юм бэ Амьдрал муутай багш нараас үр дүн гарахгүй

    Багш нарын цалин бага Багш нарын боловсролын салбарт боолын хөдөлмөр эрхэлдэг Боловсролтой хэсгээ боолчилсөн Монгол сэхэхгүй Тийм бага цалингаар амьдрал нь яаж сайжрах юм бэ Амьдрал муутай багш нараас үр дүн гарахгүй

    Луйварчид зүгээр суухгүй л байхдаа...