Ташкентад болох жүдо бөхийн ДАШТ-д оролцох баг, тамирчид тодорлоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:fantastik tamir/жүдочид.jpg

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Тэгвэл ДАШТ-д оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид тодорлоо.

Тодруулбал, Манай улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох бөгөөд жүдо бөхийн холбооноос 60, 66, 48, 57 кг-ын жинд тамирчдаа давхардуулжээ.

Ташкентэд зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэйчүүдийн 60 кг: Энхтайваны Ариунболд, Энхтайваны Сумьяабазар

66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Ганболдын Хэрлэн

73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар

81 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр

90 кг: Гантулгын Алтанбагана

-100 кг: Батхуягийн Гончигсүрэн

+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү

52 кг: Бишрэлтийн Хорлоодой

57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо

63 кг: Болдын Ганхайч

70 кг: Цэрэндуламын Энхчимэг

-78 кг: Батбаярын Эрдэнэт-Од

+78 кг: Амарсайханы Адъяасүрэн