Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БИЧЛЭГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дорнын эдийн засгийн чуулга”-нд илтгэл танилцууллаа
00

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Тус чуулганд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм.
Тэрбээр “Дорнын эдийн засгийн чуулга”-нд илтгэл танилцууллаа. Илтгэлд, "Манай улс эрчим хүчний салбарт олон том төслүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд Эрдэнэбүрэн УЦС төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Ирэх хавар төслийн үйл ажиллагаа эхэлнэ.
-Мөн ОХУ-тай Эгийн голын УЦС болон эрчим хүчний станцуудын өртгөтгөл шинэчлэлийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна" хэмээсэн юм.



