Мастерсийн ДАШТ-ээс жүдоч О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медаль хүртлээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/жүдо.jpg

Польшийн Краков хотод мастерсийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгвэл тус тэмцээнээс манай хоёр эмэгтэй жүдоч хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тодруулбал, Очирбатын Алтантүлхүүр “F4”ангиллын 70 кг-ын жинд, Жадамбаагийн Дорждулам “F5” ангиллын 70 кг-д хүрэл медалийн эзэн болсон байна. Харин Т.Цэнд-Аюуш “F2” 70 кг-д, П.Амгалан “F4” 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 5 дугаар байрт оржээ.

legacy:zagasaa/123/жүдоооо.jpg