Улсын аварга О.Хангайгийн цолны мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/03/hangai.jpg

Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангайгийн цолны мялаалга наадам өнөөдөр /2022.09.13/ Ховд аймгийн төвд эхэллээ.

Наадамд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдахаар бүртгүүлээд байна. Мялаалга наадмын түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх нь 5 сая төгрөг гардах юм.