Д.Амгалан: Цементийн импортын татварыг тэглэж Хятадын үйлдвэрүүдээс хараат болох зам руу түлхлээ

Эдийн засаг
Deegii
Унших: 2 мин 17 сек
50
legacy:ez amgalan/243658955_478469186453542_4259536761099289368_n.jpeg

Засгийн газрын өчигдрийн / 2022.09.14/ ээлжит хуралдаанаар цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.

-Засгийн газраас цементийн импортын татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг дагаад эдийн засагт ямар эрсдэл, ямар ололт учрах бол?

-Засгийн газраас цементийн гаалийн албан татварыг тэглэх болсон талаар мэдээлсэн. Сангийн сайдын тайлбарласнаар бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэх, цементийн үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэлээ. Гэтэл энэхүү шийдвэр нь засаг, төр нэгдсэн бодлого төлөвлөгөөгүй явдгийг бүрэн утгаар нь харуулсан үйл явц. Түүнчлэн бодит байдал дээр Засгийн газрын энэхүү хүлээлт биелэлээ олно гэж үзсэн нь хэт хөнгөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, маш хортой шийдвэр боллоо.

-Хортой шийдвэр гэлээ шүү дээ. Ямар эрсдэл үүснэ гэсэн үг вэ?

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэхээсээ илүүтэйгээр одоо алдагдалтай байгаа төлбөрийн тэнцлийг улам муутгах, төгрөгийн ханшийг улам сулруулах, үндэсний үйлдвэрлэлийг эрсдэлд оруулах шийдвэр боллоо. Тухайлбал, дотоодын цементийн үйлдвэрүүдийн хүний нөөцийн бодлого алдагдаж, ажлын байраа хадгалахад хүндрэл үүсэх төдийгүй санхүүгийн эх үүсвэр нь гажуудах наад захын эрсдэлүүд бий. Цаашилбал, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлэх, халамжийн бүлгийг зузаатгах урьдач нөхцөл болно гэж харж байна.

-Нөгөөтээгүүр төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа. Үүнийг багасгахын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай шүү дээ. Ерөнхийдөө валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байтал эсрэгээрээ импортыг идэвхжүүлсэн шийдвэр гэж харагдаад байна л даа?

-Яг тийм. Төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд экспортыг нэмэгдүүлж, валютын дотогшлох урсгалыг сайжруулах ёстой. Гэтэл эдийн засагт хуримтлагдсан багахан хэмжээний валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, дотоод хуримтлалыг үгүй хийж эдийн засгийн дархлааг сулруулж буй бодлого боллоо. Учир нь үндэсний үйлдвэрүүдийн оршин тогтнох асуудалтай шууд холбоотой. Товчхондоо эдийн засгийг саармагжуулж байна.

Одоо байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэх бус шууд гадагш урсах болно.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална гээд байна шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Цементийн үнэ ханшийг барьж хэрэглэгчдийн ашгийг хамгаална гэж тайлбарлаж байгаа. Асуудал үүсэнгүүт гэнэт өнөөдөр цементийн үнэ өссөн мэтээр шийдвэр гаргаж байгаа юм. Гэтэл энэ асуудал аль хэзээ үүссэн.

Үнэхээр бодлого хэрэгжүүлж байгаа бол Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой байх талд дээр улс төр хийлгүйгээр анхаарах ёстой байсан.

Дээрээс нь дотоодын цементийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаараагүй. Халамж болоод байшин барилгат зарцуулдаг мөнгөө валют олдог салбартаа зарцуулах ёстой байсан. Цементийн эрэлтээс сэргийлэх боломж Засгийн газарт байсан. Өчигдрийн гаргасан шийдвэр нь түр зуурын гал унтраах явцгүй шийдвэр боллоо.

Хэдийгээр богино хугацаандаа үнийн хөөргөдлөөс хамгаалж буй харагдах боловч Хятадын үйлдвэрүүдийн эрх мэдэлд орох, тэдгээрээс хараат болох зам руу түлхэж байна. Дотоодын үйлдвэрлэлээ унагах зүйл рүү явж байна гэж дүгнэж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    1т дотоодын үйлдвэрүүд гэчихжээ,тэд чинь авилгаар улсаас мөнгө авч үйлдвэр байгуулаад, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн,авсан зээлээ төлөхгүй байгаа,тэдэнд өгч байснаас улс өөрөө тэр мөнгөөрөө үйлдвэрээ барьсан бол асуудалгүй байх байлаа!!! 2т Ийм шийд гараад маргааш шууд хятад цемент орж ирэхгүй,харин нөөцөлсөн цементүүдээ үнэ буухаас өмнө хурдан борлуулахын тулд үнээ бууруулж зах зээлд гаргана,энэ бол зохиомол,үгсэн хуйвалдсан хомсдол 3т Энэ жилийн хувьд барилгын сезон нэгэнт дууссан,ирэх хавраас л гаднаас орж ирэх магадлалтай,тэгээд ч хөтөл засвараа дуусах тул валют гадагшаа урсахгүй,маш зөв шийдвэр

  • 2
    24 жил өмнө

    Бүтээн байгуулалтад саад учруулсан хүнийг шалгана гэсэн. Ид ачаалалтай үед цементний хомсдол үүсгэх зорилгоор олон жил зүв зүгээр ажилласан Хөтөлийн үйлдвэрийг зогсоосон оймс Наранбаатарыг шалгая. 1984 оноос хойш зуны цагт зогсож байсныг нь санахгүй юм. Шамантны тоосго тэгж нэг зуныг даачих бололцоотой байдаг. Заавал зогсоох шаардлага байсан эсэхийг тоосгонд нь шинжилгээ хийж шшалга

    • Z
      Zochin4 жил өмнө

      Lvndeegiin Naranbaatar metiin ymg tomildog zasagtai azgvi ard tvmen

  • 1
    14 жил өмнө

    Он дуустал тэглэнэ гээ биз дээ. Дарханы замыг явуулах гэж авч буй арга хэмжээ гэж ойлгосон. Нэг юм хийх гээд гарц гаргалгаа гаргахаар хажуугаар заавал нэг нь хуцаж байдгаа болих хэрэгтэй

  • Х
    хоосон мэдэмхийрэгч орилогч нарт4 жил өмнө

    ОН ДУУСТАЛ 3 САР ТЭГЛЭХ НЬ ЗӨВ ХӨТӨЛ ЗАСВАРТАЙ БУСАД НЬ ДАРХАНД НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ИЙМ ҮЕД ДАРХАНЫ ЗАМАА ХУРДАН ОРУУЛАХ Л АРГА ХЭДЭН ЖИЛ НЭГ ЗАМЫГ ЯРИХ ВЭ ЭНЭ НӨХӨР Л ДУТАЖ ГЭНЭ,БИ Ч ЭДИЙН ЗАСАГЧ ТӨРИЙН ШИЙДВЭР ХЭСЭГ ХУГАЦААНДАА ЗӨВ МЭДЭЭ УРТ ХУГАЦААНД БИШ ШҮҮ ДЭЭ