Хөгжлийн банк “Гантиг Вилла“ хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллана

Эдийн засаг
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 52 сек
10
legacy:gantig villaa/272150865_267973295458815_4505082133755176247_n.jpg

“Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 онуудад 3 удаагийн нийт 31,8 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч уг зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Тиймээс Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас 32.1 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байсан юм.

Мөн Хөгжлийн банк нь УИХ болон ЗГ-аас батлагдсан 6 хөтөлбөрийн хүрээнд 92 төсөлд зориулан Капитал банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж 73.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос өнөөдрийн байдлаар 54.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.

Дээрх 2 зээлийг Хөгжлийн банкнаас олгох үед нэг эзэнтэй, харилцаа хамаарал бүхий компаниуд байсан нь тогтоогдсон. Тиймээс “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК нь эдгээр зээлийн өрийг барагдуулах үүрэг хүлээж байна. Дээрх байгууллагуудаас “Өр төлбөр барагдуулах санал” ирүүлсэний үндсэн дээр талууд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Өр төлбөр барагдуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан. Гэрээний үндсэн дээр зээлдэгч болон барьцаалуулагч нараас “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86.6 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлж авсан юм.

Ингэснээр "Гантиг Вилла" хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк нь “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж байна.

Эргэн сануулахад, АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны 2 дугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга байсан.

Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com