SOCIAL POP: Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа ПРИУС унаж аль эсвэл автобусаар ажилдаа очдог байсан гэв

Social pop
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Bat-Uul/DSC_4044.jpg

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотын Захирагч Э.Сумъяабазар Хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед Улаанбаатар хот чинь баахан самбар болчихсон байсан хэмээн ярьсан. Үүнтэй зэрэгцэн Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудаснаа түүнтэй холбоотой байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлээд амжив.

Тухайлбал, тэрбээр "Хотын дарга Сумъяабазар хот яагаад Ерөнхий төлөвлөгөөтэй байдгийг ойлгох хэрэгтэй. Хотын бүх асуудлууд хоорондоо гинжин холбоотой тул хүний өсөлт түгжрэлтэй, түгжрэл нь нийтийн тээвэртэй,нийтийн тээвэр нь гудамж төсөлтэй, гудамж төсөл нь дахин төлөвлөлттэй, дахин төлөвлөлт нь 5-р цахилгаан станцтай гэх мэт" гэв.

Түүнчлэн "Хотын дарга Сумъяабазар ойлговол: Би хотын дарга байхдаа Приус машин унаж, явган алхах юмуу автобусаар ажилдаа очдог байв. Энэ бол иргэд болон гадна дотны хандивлагч түншүүддээ нөлөөлөх маш иргэншсэн политик бсан юм. Дарга нарын "юм үзээгүй" мэт ямбархал хүмүүсийн шал дургүй хүргэдэг" хэмээн жиргэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/11/04

    ХОТ ХОГОНДОО ДАРАГДААД БАЙГАА НЬ ХУДЛАА ЮУ? Хотын төв чинь хог овоорч мөс нь гульгуур болчихоод цанаар явах л үлдээд байна.

  • З
    здчин2022/10/28

    Бондын мөнгө идэх гэж фортуна Батбаярыг зодож ширээ тойруулаад хөөж явсан даг. Их мөнгө цусалсныг түмэн олон мэдэж байгаа

  • З
    Зочин2022/10/10

    хогны ногоон уутаар мөнгө цацсан хэнд ашигтай байсан болоо????

  • Ү
    Үнэн2022/10/10

    Энэ муу салга хотын дарга байхдаа хогны ногоон уут гэж баахан хог тараадаг, утаа нь гамшиг болсон. Утааныхаа мөнгөнөөс хусцгаасан, хүүтэйгээ нийлж тендер цавцдаг, дээр нь гэр хорооллыг Гангнам дүүрэг болгоно гэж баахан бүлтэрсэн. Бас түгжрэл бууруулна гэж рэйлбус гэгчийг сэдэж түүнд нь хэн ч суухгүй маршруттай баахан мөнгө гарзадпсан ажил хийсэн өөдгүй буриад.