С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, МУГТ Б.Наранбаатар нар мөрийтэй тоглосон, хэргийн газраас хар тамхи илэрсэн гэх хэргийг шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Энэ сарын 20-ны өдөр ХУД-ийн 18 дугаар хороо “LC tower” байрны ... дугаар давхарт ... дугаар тоотод иргэн Б гэгч нь мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн байна.

Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Шалгагдаж байгаа нь үнэн" гэсэн хариулт өглөө.

Мөн тус хэргийн газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болон четон, бэлэн мөнгө “Но-Х-ша” нэртэй уусмал, тариур зэргийг хураан авсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.