Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар өнгөрөгч есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явснаас иргэн Ө нь есдүгээр сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 6-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат 43 настай эрэгтэй Ө-г эрэн хайх ажиллагааг 10.26-ны өдрийн 10:00 цаг хүртэл зохион байгуулж, ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоогоод байгаа аж.



