Атаархсан гэх шалтгаанаар бусдын толгойд гэмтэл учруулсан 22 настай эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгчээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/tsagdaa.jpg

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр,

"Цагдаагийн байгууллагад өнгөрсөн даваа гараг буюу 2022.11.21-ний өдөр "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны цэцэрлэгт үл таних эмэгтэй толгойн тус газарт цохиж гэмтээлээ" гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар, Иргэн А-г иргэн 22 настай Ц гэх эмэгтэй толгойн тус газарт нь цохиж гэмтээснийг ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул тус эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагуудын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.