Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
SOCIAL POP: “Үнэн ба Зөв“ намын дарга А.Отгонбаатар жүжигчин Цогтоог “Хятад“ гэв
Social pop
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
240

Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооцуулах зорилго бүхий иргэдийн жагсаал Төв талбайд 14 дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаалд жүжигчин У.Цогтбаяр идэвхтэй оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр буй. Үүнтэй холбогдуулан түүний талаар олон талын мэдээллүүд гарч буй. Тухайлбал, цахим сүлжээнд жүжигчин У.Цогтбаярыг Хятад гэх агуулга бүхий дүрс бичлэг цацагдсаныг "Үнэн ба Зөв" намын дарга О.Отгонбаатар албан ёсны сошиал хуудсаараа хуваалцаж, "Ийм учраас би санал нэгдэж чадахгүй. Хятадаас биш бид ард түмнээсээ л дэмжлэг хүсэх ёстой" гэжээ.



