ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hodoo aj ahui yam/zuragnuud/63240a8f392d5701c181979a.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, салбар яамнаас улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан батлуулсан. Тус хөтөлбөрийн дагуу манай улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай уулзаж, хүнсний хувьсгал хийх зорилт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцлаа.