SOCIAL POP: Л.Мөнхбаясгалан “Жагсагчид буруутай“

Social pop
AltanzagasУнших: 1 мин 51 сек
50
legacy:zagasaa/222/мөнхбаясгалан.jpg

"Жагсагчид буруутай!!!

Тиймээ, та нар өөрсдөө буруутай. Анхнаасаа та нар бусдыг ялгаварлан гадуурхаж жагсаалаа эхэлсэн. Талбай дээр ирэх хүмүүсийг айж бэргэтэл тэнэг тэнэг юм их ярьсан. Олны танил, имплүүсэрүүдийг бас хэвлэл мэдээллийг, лайвчдыг, жижиг намын төлөөлөгчдийг ч шууд гадуурхаад элдвээр цоллож эхэлсэн. Уг нь өнөөгийн нийгэмд бүгд л бухимдаж байгаа. Тэд дуу хоолойгоо нэмэрлэх гэхээр өмнөөс нь хажиглаж доромжилсон. Ямар ч хамаагүй хүмүүсийг “ өө тэрний гар хөл, энэний тролл…. Муу П минь… лаларуудаа… долоогч “ гээд л зүхцгээсэн.

Уг нь нийгмээ өөрчлөх гэсэн чин санаатай л юм бол нэг ч гэсэн хүн та нарт нэмэр болох ёстой. 3 саяулаа талбайд гарахын тулд хүн бүрийг дуудах ёстой. Бүх хүнд учраа хэлж, ярилцаж, таниулж ойлголцох ёстой байсан.

Архичин , тэнэмэл, янхан, гэмт хэрэгтэн ер нь хэн ч байсан үгээ хэлж үзэл бодлоо нэгтгэх эрхийг нь та нар олгоогүй!!! Хэдхэн хүн л өөрсдийгөө цэвэр ариун шударга гээд бусдыгаа гүтгэж байсан. Ийм байхад чинь яаж түмэн олон та нарыг дэмжих юм бэ!!! Бас та нарт үзэл санаа байгаагүй. Та нар юм уншаагүй, юм мэдэхгүй байсан. Та нар хүний үг сонсохгүй байсан. Бөөн хардлага, сэрдлэг….

Та нарын энэ байдлыг эрх баригчид харин “ганган” ашигласан. Дотроо эв нэгдэлгүй, үзэл санаагүй, юм мэдэхгүй хэдхэн “бацаан”-ыг донхорлох юу байхав дээ, энэ коммунист намд!!! 100 жилийн настай, коминтерн угшилтай МАНгасуудад хөөрхий жагсагчид ёстой л үдийн будаа байлаа. Залуусаа!!! Хүний үгийг сонс, үйл ажиллагаагаа нэгтгэ!!! Хүнээс ичихгүй юм асуу!! Хэн ч ирсэн хүндэтгэ!!! Өөрчлөлтийг олуулаа хийдэг болохоос ФБ ийн хэдэн үзэгчээр, комментоор шийдэж болдоггүй байгаа биз!!! Чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг бүү март!!! Жагсаалд ирсэнгүй гэж харааж зүхэж байхын оронд “яагаад ирэхгүй байна вэ” гэж өөрсдөөсөө асуу!!! Өөрсдийгөө толинд хар!!! Одоо та нарыг хэсэг хэсгээр чинь гүтгэж, саатуулж, нэр хүндэд чинь халдаж байгаа биз!!! Эв түнжингүй, бие биенээ хардсан та нарыг коммунистууд зажилахгүй залгина гэдэг энэ! Болгоомжтой бай!!! Бусдыг хүндэтгэж эвээ хичээвэл наад талбай чинь дорхноо дүүрнэ… 1990 онд талбайг дүүргэсэн хүмүүсийн эв нэгдлээс Улс төрийн товчоо айсан юм шүү дээ" хэмээн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    Коммунист гээд л муу хэлээд байх юм. Тэр муулаад байгаа коммунист үед нь монголчууд хүний наймаанд өртөж байгаагүй, хар тамхи хавтгайгаараа хэрэглэж байгаагүй. хар ус ууж хэдэн зуугаараа хөлдөж үхэж байгаагүй, биеэ үнэлэгчид бэлчиж байгаагүй, байгаль орчинг хэн дуртай нь сүйтгэж байгаагүй, хотод ил задгай гудманд хөнгөн, хүндээр бие засаж байгаагүй, харийн оронд очиж боолын боол болж байгаагүй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээг төлбөртэй авч байгаагүй, ковид мэт нийтийг хамарсан өвчинг гаднаас импортолж байгаагүй, архи гудралтын хэмжээгээрээ дэлхийд гайхуулж байгаагүй, ажилгүй залхуурч байгаагүй, хятадын хараат болж хэн дуртай хятад нь орж ирээд байр авч байгаагүй, гудмаар дүүрэн гадны орнуудын төмрийн сэг агаар бохирдуулан шавалдаж байгаагүй л юм байна лээ шүү дээ. Тийм амар тайван байсан үеийг харааж зүхдэг нохдууд бодвол ардчилсан намын хулгайчуудаас мөнгө авч бичдэг байлгүй.

  • З
    Зочин3 жил өмнө

    . долоогч “

  • З
    зочин3 жил өмнө

    энэ авгай тэжээгчээ алдах нь гэж их л сандарч байх шив.. мөдхөн женко чинь шоронд морилно.. тэрнээс өмнө өөр тэжээгч олж аваад тэрнийхээ өмнөөс борго..

  • Ц
    Цэцэг3 жил өмнө

    Тийм

  • З
    ЗОЧИН3 жил өмнө

    ТА ОДОО НЭГ ИХ СУРВАЛЖЛАГА ХИЙДЭГ ХҮН СУРВАЛЖЛАГАА ХИЙГЭЭЧ. ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ СЭТГҮҮЛЧ ГУАЙ.