Д.Амарбаясгалан: УИХ, ЗГ-ын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд улстөрийн алба хашиж байх хугацаанд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:amarbayasgalan/300716629_5214940545242034_1268391134908445821_n.jpg

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу УИХ, ЗГ-ын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг улстөр, төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчит болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашихгүй байх.

Мөн УИХ, ЗГ-ын гишүүд, дэд сайдын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын ажиллагаанд ордоггүй байх үүрэг чиглэл өгөгдсөн. Энэ дагуу хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулж байна" гэлээ.