Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ

Улс төр
Turbat
Унших: 2 мин 5 сек
20
legacy:Zasag Oyun-Erdene/oyuk/6gmQIasXf9xBsb0hlSjV.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 гаруй гишүүн оролцов. Мөн 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоод цахимаар оролцсон юм.

Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстой. Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ бол хүний хөгжлийг нэгдүгээрт тавьсан бодлого гэдгийг тодотгоод “Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ. Дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ч, Үйлдвэрчний эвлэлийн ч гол зорилго. Хөдөлмөрийг үнэлдэг байх реформ руу шилжихэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Засгийн газар өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлтэй хамтарна” гэдгийг тэмдэглэв. Оролцогчдын зүгээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт боловсон хүчний хомсдол бий болсныг төр анхаарах, иженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж, санал бодлоо хэллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүн, кабинетын гишүүдийн хамт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзаж, нийгмийн шинэ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцаж байгаагүй. Энэ удаагийн уулзалт түүхэн ач холбогдолтой. Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайг илрүүлэх, шударга бус явдалтай хийх тэмцлийг дэмжиж ажиллана" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    Whatsapp +12084030014

    Арс болон Европын иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон НҮБ-ын 1.5 сая долларын Ковид-19-ийн тусламжийн сангаас би Stocks Invest банкнаас 180,000 долларын зээлийн буцалтгүй тусламжийг хэрхэн авсан бэ SUPPORT@STOCKSFXINVEST.COM whatsapp: +12084030014 Би Монголын Мөнхтөрийн ашиг хүртэгч гэдгээрээ бахархаж байна

  • B
    BEST HOSPITAL

    Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг нь тус эмнэлэгт байгаа зарим өвчтөнд бөөрний эрэлт ихтэй байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг Бөөр сонирхогч эмэгтэй, эрэгтэй бүх хүмүүст мэдэгдэх зорилготой юм. 18 наснаас дээш бол Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622. Энэ бол хүүхдийн тоглоом биш, амь насыг аврах явдал бөгөөд таны шагнал урамшуулал гэдгийг бид танд уриалж байна. Өвчтөн танд төлөхийн тулд аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен