ГХЯ: “УАЗ 469” автомашиныг БНХАУ хилээр оруулахгүй гэсэн

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
10
legacy:gadaad hariltsaa/318444883_865865481283001_3418395402397673587_n.png

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ цар тахлын хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08.00 цагаас хуурай замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр шийдвэрлэсэн. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд зогссон ачаа тээврийг нээж байгаа юм. Эхний ээлжинд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсаас БНХАУ-руу зорчих иргэдэд дараах шаардлагын дагуу зорчино. Тодруулбал 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй.

Хоёрдугаарт, Хятадын гаалийн зорчих иргэд мэдүүлгээ цаас болон цахим хэлбэрээр бөглөж мэдүүлсэн байх ёстой. Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Цаашид 500-1000 болгож тоог нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Мөн Эрээн хотод гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй байгаа. Иймд манай улсаас очих иргэдийг 22 зочид буудал хүлээж авах үнийн саналаа өгсөн байгаа.

Мөн хоёрдугаар сарын 8-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлнэ. Харин “УАЗ-469” авто машиныг техникийн болон зорчигч тээврийн тээврийн хэрэгслийн стандартад нийцэхгүй байгаа тул хил хооронд ашиглаж болохгүй гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Манай дарга нар тэнэг амьтад. Хятад руу орох Монголчуудаа PCR шинжилгээ өг гээд байдаг мөртлөө Хятадаас орж ирэх жинхэнэ вирустэй хүмүүсийг болохоор PCR өгөхгүй оруулах гээд байх юм. Урд Ковид чинь гаарч байна.