ТОХИРОО: С.Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдаар үлдээнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Enhbold said/энхболд с.jpg

МАН Дөрвөн сайдын томилгооны асуудлыг түр хойшлуулаад буй. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн Ч.Хүрэлбаатар сайдыг Шадар сайдаар томилох юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдын албан тушаалд үлдээхээр талууд тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр өнгөрөгч оны гуравдугаар сарын 23-нд ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл дэд сайдыг томилгоог хийхгүй байсан нь эл албан тушаалыг С.Энхболдод хадгалж байсан хэмээн харж болохоор байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ядаж л ЭМ- ийн салбарт хамаагүй дээр хүн ирэх нь дээ!

  • З
    Зочин

    Заримд нь ингэж хариуцлага тооцдог хэрэг үү???? Өмнөх дэд сайдын ар гэрт уй гашуу ажил явдал болж байх үед нь дэд сайдаас нь буулгасан гэж яамаараа нэг ярьж байсан даа

  • З
    Зочин

    хариуцлага алдаж ажлаа өгч байгаа нөхөр яахаараа тохироо хийгээд явж байдаг юм бэ? яахаараа ашиг сонирхлын зөрчил үүсгэн хууль зөрчиж хүн томилохгүй өөртөө албан тушаал хадгалж байдаг юм бэ? ийм хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг засгийн газартаа байлгаж байгаа бол энэ засаг өөрөө огцорвол таарна.