ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл 13.00 цагт хуралдана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2024/12/NewFolder/UZ.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.05/ 13.00 цагт хуралдахаар болжээ. Хурлаар дөрвөн сайдын асуудлыг авч хэлэлцэх аж.

Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг томилохоор тохирсон ч тэрбээр Ерөнхий сайдын тавьсан саналаас татгалзсан байна. Тэгэхээр түүний оронд өөр хүний нэрийг дэвшүүлэх бололтой.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох юм. Харин Ч.Хүрэлбаатар Шадар сайдын ажлыг хавсран гүйцэтгэнэ.

Уг асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэмүүлэн чинь харин овоо зөв залуу юу албан тушаал горьддог долдой биш өөрийн гэсэн бодолтой