ШУУРХАЙ: УЗ хуралдаж дуусаад, МАН-ын бүлэг хуралдах гэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan haalga/Chuulgan haalga.jpg

13.00 цагт эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар дөрвөн сайдын асуудлаас гадна УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцсэн юм. Тодруулбал, Боомтын сайдаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг томилохоор тохирсон ч тэрбээр Ерөнхий сайдын тавьсан саналаас татгалзсан.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг томилох юм. Харин Ч.Хүрэлбаатар Шадар сайдын ажлыг хавсран гүйцэтгэнэ.

Тэгвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын дагуу УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж эхлэх гэж байна.