Шинэ сайдууд үдээс хойш чуулганы хуралдаанд ТАНГАРАГ ӨРГӨНӨ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/_L9A9379.jpg

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Боомтын сайдад Х.Булгантуяаг дэмжсэн юм. Тэгвэл шинэ сайдын томилгоотой холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж, өнөөдрийн УИХ-ын үдээс хойшхи чуулганаар тангараг өргүүлнэ. Харин Ч.Хүрэлбаатар Шадар сайдын ажлыг Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалтай хавсран гүйцэтгэх бөгөөд өмнө сайдаар томилогдохдоо тангараг өргөсөн тул энэ удаа тангараг өргөхгүй.