Нохойнд хазуулж сүрьеэгийн вакцин андуурч хийгдсэн иргэдээс 7-г нь ХӨСҮТ-д өнөөдөр авч иржээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/246412336_898328827479801_2527336493628673161_n.jpg

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакцины нэг хүнд хийх тунг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан билээ. Эл асуудалд ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг ажилуулахаар явуулсан талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдсэн бөгөөд тухайн баг газар дээр нь ажиллаж дуусаад өнөөдөр /2022.01.09/-нд нийслэл рүү ирж байгаа гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Тэгвэл вакцин хийлгэсэн иргэдээс 7 иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-д авч иржээ.

Эрүүл мэндийн сайдын зүгээс шаардлагатай тохиолдолд тухайн иргэдийг нийслэлд авч ирж, шаардлагатай оношлогоо шинжилгээнд хамруулна гэх мэдээллийг өгч байсан юм.