АН-ын ҮБХ-ны хурал энэ сарын 13 хүртэл хойшилжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:an buleg/324951896_1172889070011916_7598873559774946478_n.png

Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдах байсан. Гэвч намын "Эв нэгдлийг хангах" ажлын хэсэг дахин хуралдаж, ҮБХ-ны хурлын товыг ирэх Баасан гараг буюу нэгдүгээр сарын 13-нд хийхээр хойшлуулжээ. Эл хурлаар намын даргаа сонгож, цаашид Их хурлын товоо гаргаж намын шинэ даргаа батламжлах үйл явц өрнөх юм. Ташрамд дурьдахад, Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан байдаг. АН ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсан өдөр ҮБХ-оо хуралдуулахаар болжээ.