АН-ын ҮБХ-ны хуралд 491 хүн оролцохоос 314 хүн оролцож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2026/02/58252/2F581C82AD834CF18935AB8A98AF2C42.jpg

АН-ын эв нэгдлийн хурлаас зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанд 491 хүн оролцохоос 314 хүн оролцож байгаа аж.

Өнөөдрийн хуралдаанаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд намын шинэ дүрмийг баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 17-нд зохион байгуулах аж.

Мөн АН-ын даргад нэр дэвшигчээс дэнчингийн төлбөр хураамж авахгүй. Түүнчлэн намын даргад Л.Гүндалай, З.Нарантуяа, Лу.Гантөмөр, С.Баярцогт зэрэг олон хүн нэр дэвшихээ илэрхийлээд байна.