Ардчилсан нам энэ сарын 19-нд даргаа сонгож, Их хурлаараа батламжилна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ан үбх/325532494_2760526430744311_1286771972935942916_n.jpg

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр /2022.01.13/ боллоо. Хуралдаанд ҮБХ-ны 491 гишүүдээс 314 гишүүн оролцсон юм. Тэгвэл өнөөдрийн хурлаар намын даргыг сонгох журмаа эцэслэн баталж, Их хурлын товоо гаргалаа.

Тодруулбал, ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар энэ сарын 19 буюу ирэх Пүрэв гарагийн 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжилахаар боллоо.