УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах ТОГТООЛ ГАРГАЖЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:adiyasuren gishuun/MPA_6870.jpg

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг АТГ-аас шалгаж байсан. Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Түүнийг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан байна.

Одоогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирээгүй байгаа аж.

Сануулахад, АТГ-аас нүүрсний хулгайд нэр холбогдсон УИХ-ын 17 гишүүнийг зарласан. Уг 17 гишүүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн багтсан байдаг.