СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн гал түймрийн улмаас гурван иргэн амь насаа алдаж, нэг иргэн хүнд бэртжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-1.jpg

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатсаны улмаас гурван хүн намь насаа алдаж, нэг хүн хүнд бэртжээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2022.01.25/ оройн 22:55 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт Б /58 настай, эрэгтэй/, С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.