Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:zayabal TEG/JU5A9891.jpg

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ. Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Заяабал "2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, худалдан авалт бүртээ төлбөрийн баримтаа авч, баримтаа баталгаажуулсан Иргэн танд баярлалаа.

Жич: (Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу хоёрдугаар сарын 21-ний дотор багтаан иргэдийн дансанд буцаан олголтыг шилжүүлэх журамтай ч СЯ-тай хамтран ажиллаж өнөөдөр шилжүүлж байгааг мэдээлэл болгож байна" хэмээлээ.

legacy:zayabal TEG/326780633_1201957863779454_3010451188335220900_n.jpg