Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:orhon aimag/sport/329641971_2131280683723618_4667910668423822849_n.png

Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор өнөөдөр снөүбоардын төрлөөр Орхон аймаг, Эрдэнэт хотод эхэллээ.

Насанд хүрэгчид, бага нас, өсвөр насны ангиллаар фрийстайл, параллель слалом төрлөөр явагдаж байна. Тэмцээнд Орхон, Төв, нийслэлийн Баянгол, Баянзүрх зэрэг дүүргээс 40 орчим тамирчин оролцож байна. Өнөөдрөөс эхэлж байгаа өвлийн спортын XVI наадамд зургаан төрөлд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам 417 тамирчин 24 дасгалжуулагч 526 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөр мандатаа аваад байна.

legacy:orhon aimag/sport/329087552_2087072908152145_2933023977458395423_n.png

Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг өвлийн спортын наадмын төрөлд снөүбоард анх удаа орж байгаагаараа онцлог болж байна гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төвөөс мэдээллээ.

legacy:orhon aimag/sport/328719089_659109046011271_9137535856309679053_n.png legacy:orhon aimag/sport/328454513_1264843644245377_6657152064094472135_n.png