Өсвөрийн сүмочид Япон улсыг зорилоо

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:9.20/сүмо.jpg

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөр үеийн сүмочдын "Хакүхо кап" тэмцээн хоёрдугаар сарын 12-нд буюу ням гарагт Япон улсад болно. 13 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээн нь Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болох бөгөөд монголын 9 хүүхэд оролцохоор өчигдөр Япон улсыг зорилоо.

Харин манай багийн дасгалжуулагчаар сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн наадмын аварга Г.Наранбат ажиллах юм.