Өсвөрийн сүмочид “Хакухо кап“-аас нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8 19/сүмо.jpg

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо кап-2023" өсвөр үеийн сүмогийн олон улсын тэмцээн өчигдөр /2023.02.12/ Японы Токио хотын "Рёогокү Кокигүкан" ордонд боллоо.

13 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, Украин, АНУ зэрэг найман орны 900 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч н.Хаш-Эрдэнэ алт, 11 насны ангилалд нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч н.Чилүгэн хүрэл медаль, багийн барилдаанд манай хөвгүүд хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн гарамгай бөхөөр Баянхонгор аймгийн сурагч н.Хашмаргад тодорсон байна.

legacy:8 19/сүмоо.jpg legacy:8 19/сүмооо.jpg