Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч Израилийн “Их дуулга“-ыг зорилоо

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/Tsogtbaatar/Tsogtbaatar3.jpg

Олон улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны хоёр дахь Их Дуулга тэмцээн Израилийн нийслэл Тель-Авив хотод энэ сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Тэгвэл уг тэмцээнд манай улсаас Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нарын эрэгтэй арав, эмэгтэй найман тамирчин оролцох бөгөөд өнөөдөр /2023.02.15/ Тель-Авив хотыг зорилоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд,

60 кг-ийн жинд Э.Сумъяабазар, Б.Сүхбат

66 кг-ийн жинд Л.Өнөболд

73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр

81 кг-ийн жинд Б.Батболд, Г.Болор-Очир

90 кг-ийн жинд Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана

+100 кг-ийн жин О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд,

48 кг-ийн жинд Г.Наранцэцэг

52 кг-ийн жинд М.Нандин-Эрдэнэ

57 кг-ийн жинд О.Оюунчимэг

63 кг-ийн жинд Д.Есүй

70 кг-ийн жинд Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ

-78 кг-ийн жинд О.Хүслэн

+78 кг-ийн жинд Д.Номинзул нар өрсөлдөх юм.

Өнгөрсөн жилийн татамид Б.Цогт-Очир 60 кг, Г.Хэрлэн 66 кг, Б.Баасанхүү 48 кг жинд тус тус хүрэл медаль хүртэж байсан удаатай.

Э.Ариунтуяа