Битүүлэх ёсон хийгээд “ТАВГИЙН ИДЭЭ“ засах нь

Нийгэм
Altanzagas
Унших: 2 мин 53 сек
10
legacy:битүүлэх тавгийн идээ засах/идээ засах.jpg

Монголчууд бид шинийн 1-ний өмнөх өдрийг "БИТҮҮНИЙ ӨДӨР" хэмээн нэрийддэг. Тэр ч утгаараа битүүний өдөр цадатлаа иднэ хэмээн үр хүүхэд, ач зээ нарыгаа цуглуулан хамтдаа битүүлцгээдэг байна. Түүнчлэн эл өдөр тавгийн идээгээ засаж, шинийн 1-ний гоёлоо бэлддэг. Гэвч энэ жил шинийн 1 тасраад буй.

UBN.MN сайт сар шинийн баярыг тохиолдуулан битүүлэх ёсон мөн тавгийн идээ засах уламжлалын талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Нар жаргахаас урьтаж тавгийн идээгээ засдаг байна

legacy:битүүлэх тавгийн идээ засах/тавгийн идээ.jpg

Ирэх жилийн өнгө, эд баялаг, сайн сайхан явахыг бэлгэдэж, хавсай буюу ул боовоор тавгийн идээгээ засдаг. Зассан тавгийн дээр болон дотор чихэр, гурил, будаа биш харин дан цагаан идээ байрлуулах ёстой. Энэ нь малынхаа ашиг шимэнд талархаж, түүнийгээ харуулахын зэрэгцээ ирэх жил ч бас мал төл маань ийм хишгийг дахин авчраарай хэмээн дуудаж байгаа юм.

Тавгийн идээг 5 суурьтай засна

legacy:битүүлэх тавгийн идээ засах/5 суурь.jpg

Залуу гэр бүлүүд 3 эсвэл 4 боовоор идээ зассан байх нь бий. Цагаан сарын жинхэнэ ёсонд тавгийн идээг зөвхөн 5 боовоор л тойруулан засдаг ажээ. Энэ нь хүний махан, ясан, цусан, сүнсэн, гэрлэн хэмээх 5 биеийг бэлгэдэж байгаа юм. Тойргийн тоо нь биеийг илэрхийлдэг бол, дээшлэх үеийн тоо нь гэрийн эзний насыг илэрхийлдэг.

Залуу гэр бүлүүд болон жар хүртэлх насны гэрийн эзэнтэй айл гурван үеэр тавгаа засдаг. Харин жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг байна.

Битүүлэх ёсон

legacy:битүүлэх тавгийн идээ засах/битүүлэх.jpg

Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоногийн үдэш сар харагдахгүй түнэр харанхуй болоход нэгэн жил битүүрэн дуусч буйн учир хэмээн үздэг.

Битүүний өдөр айл бүрт Лхам бурхан зочилдог

legacy:битүүлэх тавгийн идээ засах/лхам бурхныг ундаалах.jpg

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг.

Үүний учир нь Лхам бурханы хүлгийн ундааг мөс болно гэж харин будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ гэж үздэг.

Таван тансаг

legacy:битүүлэх тавгийн идээ засах/5 тансаг.jpg

Битүүний өдөр ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бал бурам тэргүүтнээр таван тансгаар таваг дүүрэн бэлдэж тавина.

Өвөрмөц идээг бурхандаа өргөдөг байв

legacy:битүүлэх тавгийн идээ засах/өвөрмөц идээ.jpg

Эрт үед Монголчууд бурхан тахилдаа хонины толгой өргөдөг байсан нь өнөө цагт өөрчлөгдөж, бурхны идээ засдаг болсон. Түүнчлэн нутаг нутагт өөр, өөрийн онцлогоор цагаалга засаж, шинийн нэгний өглөө айлд ороод идээ будаа амсахаас өмнө урьтаж цагаалга амсдаг байна.

Ахмад настныдаа бус залуу гэр бүлдээ битүүлдэг

legacy:битүүлэх тавгийн идээ засах/залуу гэр бүлд.jpg

Малчид малаа хотлуулж, гадуур ажлаа хийж дуусаад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж, битүүрдэг заншилтай аж. Энэ нь залуу гэр бүлээ эд хөрөнгө, идээ ундаа, хүн бүлээр бүтэн дүүрэн болгох бэлгэ утга агуулдаг. Мөн Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг, савыг нь дүүргэж өгдөг байна.

Битүүний өдөр хатуу дарс хэрэглэдэггүй

legacy:битүүлэх тавгийн идээ засах/сархад.jpg

Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг байна.

Битүүний өдөр айлд хонож, үс угаахыг цээрлэдэг

legacy:битүүлэх тавгийн идээ засах/архи уух.jpg

Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Мөн битүүнд айлд хонодоггүй. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.