Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Согтуурсан үедээ өндрөөс үсрэх гэж байсан 18 настай охиныг эсэн мэнд буулгажээ
00

Согтуурсан үедээ өндрөөс үсрэх гэж байсан 18 настай охиныг эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан багийн “Задгай” орон сууцны барилгын дээврээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус иргэн Э /18 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



