NBA: Кевин Дурант 37 оноо авч багаа хожилд хөтөлжээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:NBA/456465.jpg

Phoenix suns баг өнгөрөгч шөнө Dallas Mavericks-ийн эсрэг ээлжит тоглолтоо хийж 130-126 тооны харьцаагаар хожлоо. Phoenix suns-д нэгдсэн Кевин Дурант тус багийнхаа төлөө ийнхүү хоёр дахь тоглолтоо хийсэн юм. Тэрбээр 37 оноо 7 самбараас бөмбөг авалт хийж багаа хожилд хөтөлжээ.

Мөн багийн лидер Девин Бүүкер 36 оноо 10 ашигтай дамжуулалт өгөн ээлжит шилдэг тоглолтоо үзүүлжээ. Харин эсрэг баг болох Dallas Mavericks-аас Лука Дончич 34 оноо 9 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 30 оноо 7 ашигтай дамжуулалт өгчээ.

Д.Даваахүү