Б.Бат-Эрдэнэ АНУ-ын NCAA-гийн түүхэнд 100 дараалан ялалт авчээ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8-  24/Baagii.jpg

АНУ-ын “Доан” их сургуулийн төгсөх дамжааны монгол оюутан, спортын мастер Болдмаагийн Бат-Эрдэнэ чөлөөт бөхийн “NAIA” дивизионд дөрвөн жил дараалан түрүүлэх гол зорилгоо биелүүлж чадаагүй 141 фут буюу 64 кг-ын жинд 3 дугаар байр эзэлсэн. "Баагий" буюу Б.Бат-Эрдэнэ хэдийгээр түрүүлж чадаагүй ч АНУ-ын их, дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээн буюу NCAA-гийн бөхийн түүхэнд дараалан 100 ялалт авчээ.

Түүний өмнө нь "Афин-2004" олимпийн аварга Каэль Сандерсон, "Сидней-2000" олимп, "Анкара-1999" дэлхийн аварга Канадын Даниэль Игали тэргүүтэй ердөө 5 бөх 100-аас дээш ялалт байгуулсан байдаг.

Эх сурвалж: MGL SPORT