Ази, номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:9.19/4546.jpg

Ази, номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадам Кыргызстаны нийслэл Бишкект болж байна. Тус наадамд манай улсаас бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлага дор 4 тамирчин оролцохоор эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Манай бөхчүүд сонгомол болон чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх бөгөөд өнөөдөр сонгомолоор дифлимпийн аварга ОУХМ Н.Эрхэмбаяр 67 кг-д, Д.Даваа-Очир 72 кг-д, Н.Бат-Эрдэнэ 77 кг-д дифийн хүрэл медальт ОУХМ Ш.Батбаатар 82 кг-д зодоглох юм.