Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эмэгтэй шигшээ баг Йорданд 4-1 харьцаагаар хожигдлоо
10

20 хүртэлх насны Эмэгтэйчүүдийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Йорданы эсрэг тоглож 4-1 харьцаагаар хожигдлоо.
Анх удаа тус тэмцээнд оролцож буй Монголын охид талбайн эздэд хожигдсон ч “ганган” гоол оруулжээ. Тодруулбал, шигшээ багийн тоглогч Э.Анхтуяа өрсөлдөгч багийн тоглогчийн давуулж хууран, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохиж гоолджээ. Шигшээ баг маргааш /2023.03.10/ Ливантай хоёр дахь тоглотоо хийх бөгөөд хэсгийн сүүлийн тоглолт буюу энэ сарын 12-нд Бутантай тоглох юм байна.
Э.Ариунтуяа



