Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Эрхэмбаяр сонгомол бөхөөр хүрэл медаль хүртлээ
00

Ази, номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд бөхийн төрөлд Монголын 4 тамирчин дасгалжуулагч Э.Баттүшигийн хамт оролцож байгаа. Тэгвэл өчигдөр болсон сонгомол бөхийн 67 кг-ын жинд барилдсан дифлимпийн алт, мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчид өнөөдөр үндсэн төрөл чөлөөт бөхөөр барилдах бөгөөд Н.Эрхэмбаяр 65 кг-д, Н.Бат-Эрдэнэ 74 кг-д, Ш.Батбаатар 86 кг-д хүч үзнэ.



