Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
О.Солонго Роман Дмитриевийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
00

Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 10-12-нд ОХУ-ын Сахад болж өндөрлөлөө. 12 орны баг, тамирчид оролцсон тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчин хүч үзснээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Отгонбаярын Солонго 4 барилдаан хийж хүрэл медаль хүртсэн байна.
О.Солонго нь өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын алтан медальтай, өдгөө Якут улсад Биеийн тамирын чиглэлээр сурдаг бөгөөд Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы унаган шавь юм.



