Т.Санчир энэ улирлын хамгийн үнэ цэнтэй эрэгтэй тоглогчоор тодорлоо

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:sagsan bumbug/санчир.jpg

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын шилдгүүд өчигдөр /2023.03.14/ тодорч улирлын АПУ ХК-ийн нэрэмжит шилдэг үнэ цэнтэй тоглогчоор Эрдэнэт Майнерс багийн ахлагч Т. Санчир, шилдэг эмэгтэй үнэ цэнтэй тоглогчоор Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б. Ариунцэцэг нар тодорлоо.

legacy:sagsan bumbug/vbhf.jpg

Мөн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдээр,

Эрэгтэй:

Шилдэг дасгалжуулагч: Frakgias Vasilios

Амжилт нь ахисан тоглогч: Ч.Ихбаяр (Архангай Алтан Дорнодын Дайчид)

Улирлын шилдэг зургаа дахь тоглогч: Д.Дөлгөөнмөрөн (М Гарьд)

Улирлын шилдэг шинэ тоглогч: Э.Тулга (Налайх Бизон)

Улирлын шилдэг гадаад тоглогч: Пендарвис Уиллиамс (Эрдэнэт Майнерс)

Улирлын шилдэг хамгаалан тоглогч: Т.Мэндбаяр (Хасын Хүлэгүүд)

Улирлын үнэ цэнтэй тоглогч: Т.Санчир (Эрдэнэт Майнерс)

Эмэгтэй:

Улирлын шилдэг дасгалжуулагч: Д.Лхагваа (Улаанбаатар Амазонс)

Улирлын шилдэг зургаа дахь тоглогч: У.Содцэцэг (Эрдэнэт Майнерс)

Улирлын шилдэг гадаад тоглогч: Кристал Томас (Отгонтэнгэрийн Шилүүснүүд)

Улирлын шилдэг хамгаалан тоглогч: Ө.Индра (М Гарьд)

Улирлын үнэ цэнтэй тоглогч: Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс) нар тус тус тодорлоо.