Монголын хоккейчид Туркменистаны багт хожигдлоо

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:u18 хоккей/хоккей.jpg

Шайбтай хоккейн U18 насны ангиллын Ази, номхон далайн орнуудын "Challenge Cup" тэмцээнд Монголын хоккейчид дөрөв дэх тоглолтоо Туркменистаны багтай хийж 4:6-аар хожигдлоо. Манай багаас Туркменистаны эсрэг У.Цэнгэл, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Э.Ариунбилэг нар тус бүр нэг шайб оруулсан юм.

Нийт дөрвөн тоглолт хийснээс хоёр хожил, хоёр хожигдолтой яваа манай хөвгүүд маргааш Тайландын шигшээ багтай сүүлийн тоглолтоо хийнэ. Энэхүү тоглолтоос бүх зүйл шийдэгдэх бөгөөд хэрэв хожвол мөнгө, хүрэл медалийн аль нэгийг хүртэх боломжтой.